top of page

Европын Аяллын Хөтөч

АМИА АЛДСАН 18 НАСТАЙ МУСЛИМ ОХИН НИДЕРЛАНД НАЙЗ ХӨВГҮҮНТЭЙ БАЙЖЭЭ

Недерланд улсад 18 настай Сирийн муслим шашинтай Райан Аль-Наджжар охиныг барууны маягийн амьдралд хэт автсах гэх шалтгаанаар төрсөн аав нь амь насыг нь хороожээ. Тодруулбал 52 настай Халед Аль-Наджжар нь Нидерланд руу дүрвэсэн сирийн иргэн бөгөөд тэрээр 18 настай охин Райан Аль-Наджжарыг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн цахим шууданг De Telegraaf сонинд илгээжээ. Тус сонинд ирсэн мэйлээр дамжуулан мөрдөн байцаагчид охины цогцсыг олсон бөгөөд хэрэгтэн илгээсэн цахим шуудандаа " Миний үйлдсэн хэрэг бол гэмт хэрэг биш" манай улсад нэр хүндийн төлөөх үхэл бол соёл гэж бичжээ. Гэмт хэрэгтэн оргон зайлсан бөгөөд цагдаа нар хайж байгаа юм. Мөн хохирогчийн найзуудын хэлснээр, Райан Барууны амьдралын хэв маягийг сонирхож, Нидерланд хүүтэй үерхэж эхэлсэн бөгөөд гэрийнхнээсээ толгойны алчуураа зүүхээ больё гэж хүссэн.

Харин үүнийг нь эцэг нь эсэргүүцэж, түүнийг зодож, гэрээсээ дүрвэхэд хүргэж байсан гэжээ. Энэхүү хэрэг нь Нидерландад дүрвэсэн хүмүүстэй холбоотой соёлын ялгаанаас үүдсэн гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрхийн ноцтой зөрчил гэх мэт асуудлуудыг нийгэмд дахин гаргаж байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page