АВСТРАЛИЙН ШИЛДЭГ КИНО “МАТАР ХОЧИТ ДАНДИ” ДЭЛГЭЦНЭЭ ГАРААД 38 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ.
- Ariuka Ariuk
- Apr 23, 2024
- 1 min read

Австралийн инээдмийн жүжигчин Paul Hogan
1939.11.08-нд төрсөн. Жүжигчин Paul Hogan анх 1971 онд Австралийн телевиз “Nine Network”-ийн сонирхогчдын авьяасын шинэ нүүр царай нэвтрүүлэгт орж олны өмнө анх гарч байжээ. Жүжигчин Paul Hogan 1986 онд нээлтээ хийсэн "Матар хочит Данди" кинонд гол дүр бүтээсэн юм. Мөн Paul Hogan тус киноны зохиолыг хамтран бичсэн бөгөөд кино нь түүнд амжилт нэр хүндийг хамт авчирсан юм. 1987 онд "Алтан бөмбөрцөг" наадмаас тус киногоороо шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртэж байсан.

Paul Hogan 1987 онд "Матар Данди II" кинонд дахин Мик Дандигийн дүрийг бүтээжээ. Хэдийгээр анхны "Матар Данди" киног бодвол шүүмжлэгчдийн дунд бага нэр хүндтэй байсан ч ашиг орлого нь амжилттай хэвээр байсан. Энэ дүр нь түүнийг АНУ-д алдартай болгосон юм.



Comments