АВСТРИ УЛСАД СИРИ ИРГЭН ХУТГАТАЙ ХАЛДЛАГА ҮЙЛДЭЖ 1 ХҮН НАС БАРЖ 4 ХҮН ГЭМТЖЭЭ.
- Ariuka Ariuk
- Feb 16
- 1 min read

Австрийн өмнөд хэсэгт 14 настай хүүхдийн аминд хүрч, 4 хүнийг гэмтээсэн халдлага болсон талаар Австри улсын эрүүгийн цагдаагаас мэдээллээ. Тодруулбал 2025 оны 2-р сарын 15-ны өдрийн 16:00 цагт Villach хотын төвд тус халдлага болжээ. Цагдаагийн мэдэгдлээр 23 настай Сири иргэн тус халдлагыг үйлдсэн бөгөөд хэрэгтнийг баривчилсан байна. Тус бүсийн цагдаагийн дарга Райнэр Дионисио: гэмт хэрэгтэн гудамжинд зөрж байгаа иргэд рүү гэнэт хутгатай дайрсан, 14 настай хүү амиа алдаж 2 хүн хүнд гэмтэж өөр хоёр хүн хөнгөн гэмтэл авсан гэдгийг мэдэгдлээ.

Түүнчлэн хэргийн газарт явж байсан хүнс хүргэгч жолооч хэрэгтнийг машинаар мөргөж халдлагыг таслан зогсоожээ. Хэрэгтэн хөнгөн гэмтэл авч газар дээрээ саатуулагдсан байна. Эхний мэдээгээр хэрэгтэн болох Сири иргэн тус улсад оршин суух зөвшөөрөлтэй бөгөөд урд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Мөн виз сунгуулах өргөдөл гаргасан байсныг тогтоосон байна. Энэ халдлага хөрш Герман улсын Мюнхенд болсон халдлагаас хоёр өдрийн дараа гарч qбайгааг цагдаа нар онцолжээ.



Comments