ГЕРМАНЫ DEUTSCHE BAHN КОМПАНИЙН АЖИЛЧИДАД БИЕИЙН КАМЕР ЗҮҮЛГЭНЭ
- Feb 14
- 1 min read
Энэ оны хоёрдугаар сарын 3-нд Германы Rheinland-Pfalz мужид галт тэрэгний тасалбар шалгагч зорчигчийн халдлагад өртөж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Германы төмөр замын компани Deutsche Bahn болзошгүй эрсдэлээс ажилчид болон зорчигчдыг хамгаалах зорилгоор галт тэрэг доторх хяналтын камераас гадна зорчигчтой шууд харьцдаг бүх ажилтандаа биеийн камер зүүлгэх шийдвэр гаргажээ.

Энэхүү камер нь маргаан, халдлага гарсан тохиолдолд дүрс бичлэг хийж, нотлох баримт болгон ашиглах боломжтой.

Мөн биеийн камерын хэрэглээ нь галт тэргэнд аюулгүй байдлыг нэмэгдүүлж, зөрчил маргааныг бууруулна гэж үзэж байна.



Comments