top of page

ТРАМПЫН САНААЧИЛСАН “BOARD OF PEACE”-Д МОНГОЛ УЛС ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

  • Jan 22
  • 1 min read

2026 оны 1 дүгээр сарын 22-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилгаар Газын энх тайвны төлөөх “Board of Peace” (Энх тайвны зөвлөл) байгуулагдаж, Трампын засаг захиргаа 60 гаруй улсад нэгдэх урилга хүргүүлжээ. Тус олон улсын энхийн санаачилгад Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган Монгол Улс үүсгэн байгуулагч гишүүнээр нэгдсэнд баяр хүргэсэн байна.

Тус зөвлөлийн байнгын гишүүн болохын тулд 1 тэрбум ам.долларын хураамж төлөх шаардлагатай бөгөөд уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд 3 жилийн хугацаатай гишүүнчлэлтэй байхаар зохицуулжээ.

Одоогоор Трампын санаачилсан шинэ Board of Peace-д Аргентин, Египет, Саудын Араб, Ижил Хаант Улс, Катар, Турк, Монгол, Марокко, Вьетнам, Казахстан зэрэг олон улс нэгдээд байна. Харин Их Британ, Франц, Норвеги, Швед, Словени зэрэг Европын хэд хэдэн гол түнш орон одоогоор нэгдэхээс татгалзжээ.


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page