top of page

H5N1 ШУВУУНЫ ТОМУУ МУТАЦИД ОРЖ ТАХАЛ ҮҮСГЭХ АЮУЛТАЙ

ree

Германд шувууны томуугийн (H5N1) халдвар эрчимжиж, вирус мутацид орж хүнээс хүнд дамжих аюултай болж магадгүй талаар мэргэжилтнүүд анхаарууллаа. Германы вирус судлаач Клаус Штёр “H5N1 вирус цар тахлын шинжийг агуулж байна” хэмээн 2025.10.30 ны өдөр мэдэгдлээ. Түүний хэлснээр халдварын тохиолдол Schleswig-Holstein, Mecklenburg-Vorpommern, Niedersachsen зэрэг хойд мужуудад нэмэгдэж, шувууны аж ахуй эрхлэгчид халдвартай сүргийг устгаж эхэлсэн байна.

ree

Вирус зэрлэг ан амьтан болон тэжээвэр шувуудын дунд тархаж, нугас, хун, тогоруу зэрэг нүүдлийн шувууд халдварын гол дамжуулагч болжээ. Хэдийгээр шувуунаас хүнд халдварласан тохиолдлууд бүртгэгдсэн ч хүнээс хүнд халдварлах тохиолдол одоогоор батлагдаагүй байна. Гэсэн хэдий ч вирусийн мутаци үүсэх магадлал өндөр бөгөөд энэ нь шинэ цар тахлын эхлэл болж болзошгүй гэж эрдэмтэд үзэж байна.

ree

Эрсдэлийг бууруулахын тулд Германы эрх баригчид болон Европын бусад орнууд шувууны тандалт, биоаюулгүй байдлын хяналтаа чангатгаж, цар тахлын эрсдэлийн бэлтгэл арга хэмжээг эхлүүлжээ. Тиймээс манай сайтын европын уншигчид худалдан авалтдаа анхаарахыг Journas News сэрэмжлүүлж байна.


ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР

Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт


🛜 Сайтын албан ёсны пэйж хуудсыг дагаарай

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page