FLIXBUS ОНХОЛДОЖ 20 ХҮН ГЭМТЛЭЭ
- Ariuka Ariuk
- 11 minutes ago
- 1 min read

Копенгаген – Вена чиглэлийн Flixbus компанийн зорчигч тээврийн автобус Германы A19 хурдны зам дээр замаас гарч, хажуугаараа онхолдсон байна. Ослын улмаас 20 зорчигч гэмтэж, нэг хүн ноцтой бэртэл авчээ. Цагдаагийн мэдээлснээр, осол 7-р сарын 3-4 нд шилжих шөнийн 02:40 цагийн үед Röbel хотын уулзварын ард болсон бөгөөд автобусанд нийт 53 зорчигчоос гадна 2 жолооч байжээ.
Эх сурвалж: BILD
ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР
Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт
🛜 Пэйж хуудсаа дагаарай
Comments