top of page

75 ХУЛГАНА, 1,500 ЯЛАА ТЭЭСЭН BION-M NO.2 ХИЙМЭЛ ДАГУУЛ ДЭЛХИЙД БУЦАЖ ИРЛЭЭ

ree

Оросын Bion-M No.2 нэртэй биологийн судалгааны хиймэл дагуул 9 сарын 19-нд Оренбургийн талд буужээ. Тус хиймэл дагуул нь 75 хулгана, 1,500 гаруй ялаа, эсийн өсгөвөр, бичил биетэн, ургамлын үр зэрэг 30 гаруй туршилтын дээж тээвэрлэн 30 хоногийн турш дэлхийн тойрог замд хөөрчээ. Хиймэл дагуул дэлхийд газардах үед бага хэмжээний түймэр гарсан ч хурдан унтраажээ.

ree

Мэргэжилтнүүд дээжүүдийг даруй гарган авч, талбай дээрх эмнэлгийн майханд эхний үзлэгийг хийсэн бөгөөд биологийн материалууд Москва дахь ШУА-ийн Биомедицин судалгааны хүрээлэнд шилжүүлэгдэж, цаашдын судалгаа үргэлжлэх аж. Гол зорилгын тухайд амьд биетүүд жингүйдэл, сансрын цацраг туяа, орчны стрессүүд нь амьтдын мэдрэлийн систем, дотоод эрхтэн, бодисын солилцоо, үржил шим зэрэгт хэрхэн нөлөөлж байгааг тогтоох юм байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page