top of page

12 ТӨРЛИЙН ЛАВЛАГАА, ТОДОРХОЙЛОЛТОД ЦАХИМ АПОСТИЛЬ ГЭРЧИЛГЭЭ ОЛГОНО

ree

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-гаас англи хэлээр гардаг дараах 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод цахим апостиль гэрчилгээг олгож эхэлнэ.

Энэхүү үйчилгээ 9 сарын 4- ний өнөөдрөөс хэрэгжих бөгөөд иргэд “E-Mongolia” системээр дамжуулан авах боломжтой аж. Үүнд:

Төрсний бүртгэлийн лавлагаа;

Иргэний үнэмлэхийн лавлагаа;

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа;

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа;

Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт;

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт;

Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт;

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас;

Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас;

Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас;

Жолоочийн лавлагаа, мэдээлэл;

Дархлаажуулалтын мэдээлэл багтжээ.

ree

Цахим апостиль гэрчилгээг олгож эхэлснээр иргэд нотариатчаар гэрчлүүлэх, баталгаат орчуулга хийлгэх шаардлагагүй болох аж. Цаашид цахим апостиль гэрчилгээ олгох лавлагаа, тодорхойлолтын тоог үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page