top of page

Европын Аяллын Хөтөч

ДОНАЛД ТРАМП: HARVARD-Д ОДОО СУРЧ БАЙГАА ГАДААД ОЮУТНУУД Ч ӨӨР СУРГУУЛЬ ХАЙХ ШААРДЛАГАТАЙ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Harvard-ийн их сургуульд гадаадын оюутнуудыг элсүүлэх эрхийг нь хассан тухай Дотоодын аюулгүй байдлын яам мэдээллээ. Энэ шийдвэр нь зөвхөн шинэ элсэгчдэд бус, одоогоор сурч буй гадаадын оюутнуудыг ч мөн хамарч байгаа бөгөөд тэд өөр сургууль хайх хэрэгтэй гэжээ.

Харин Харвардын их сургууль уг шийдвэрийг “шийтгэх зорилготой, хууль бус алхам” хэмээн мэдэгдэж, сургуулийн нэр хүнд, үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулна гэж үзэж байна. Сургуулийн захиргааны мэдэгдэлд

Бид гадаадын оюутнууд болон судлаачдыг сургах, тэднийг хүлээн авах үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж байгаа. Тэд манай их сургууль төдийгүй АНУ-ын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг гэж тодотгожээ.

Харин Нэгдсэн улсын сайд Кристи Ноэм уг шийдвэрээ тайлбарлахдаа:

Харвардын их сургууль Хятадын Коммунист намтай хамтран ажилласан, жүүд оюутнуудад дайсагнасан орчин бүрдүүлсэн, ХАМАС бүлэглэлд хэт ойр дотно байр суурь илэрхийлсэн, “Олон янз байдал, шударга ёс, оролцоо” нэрийн дор арьс өнгөөр ялгаварласан бодлого явуулж байгаа. Мөн төрд гадаад оюутнуудын мэдээллийг өгөхөөс татгалзсан гэх зэрэгт буруутгаж бусад их сургуулиудад анхааруулга өгсөн байна.

コメント


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page