ШВЕЙЦАРТ МӨСӨН УУЛ НУРЖ "БЛАТТЕН" ТОСГОНЫ ИХЭНХИ ХЭСЭГ ДАРАГДЖЭЭ
- Ariuka Ariuk
- May 29
- 1 min read
Швейцарын Альпын нуруунд байрлах томоохон мөсөн уул лхагва гарагийн үдээс хойш нурсны улмаас мөс, шавар, чулууны гулсалт үүсгэж Блаттен тосгоны 90 орчим хувийг даржээ. Одоогоор нэг хүн сураггүй алга болоод байгаа юм байна. Албаныхны мэдээлснээр энэ сард Блаттен тосгоны арын уулын хэсэг нурж эхэлснээр мөсөн уул ч дагаж нуран унаж болзошгүй гэсэн анхааруулга гарч тосгоныг урьдчилан нүүлгэн шилжүүлээд байжээ.
ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР
Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт



Comments