top of page

ШВЕЙЦАРЫН ХҮН АМ 10 САЯД ХҮРВЭЛ ЦАГААЧЛАЛЫГ ХЯЗГААРЛАХ ТУХАЙ САНАЛ АСУУЛГА ЯВУУЛНА

Updated: 18 hours ago

ree

Швейцарын Ардын Нам (SVP)-аас санаачилсан “нийт хүн амын тоо 10 саяд хүрсэн тохиолдолд ЕХ-оос үл хамааран цагаачлалын хуульд өөрчлөлт оруулах ард нийтийн санаачилгад шаардлагатай гарын үсгийг бүрэн цуглуулж, албан ёсоор улс даяарх санал асуулга явуулах эрхтэй боллоо. Хэрэв энэхүү санаачилга батлагдвал Швейцарын засгийн газар хүн ам 10 саяд хүрэх үед цагаачлалыг зогсоох буюу огцом хязгаарлах хууль, бодлогын арга хэмжээ авах үүрэг хүлээх юм. Санаачилгын агуулгад зааснаар Швейцарын байнгын оршин суугчдын тоо 9.5 сая давсан тохиолдолд холбооны засгийн газар хүн амын өсөлтийг сааруулах тодорхой бодлого танилцуулах ёстой. Үүнд цагаачлал, гэр бүлээр нэгдэх, орогнол хүсэх журамд хатуу хязгаарлалт тавих зэрэг арга хэмжээ багтаж байна. Харин хүн ам 10 сая давбал, асуудлыг шийдвэрлэхийн тулд олон улсын зарим гэрээ, тэр дундаа Европын Холбоотой байгуулсан чөлөөтэй зорчих эрхийн хэлэлцээрийг цуцлах боломж нээгдэхээр тусгасан байна.

ree

Энэхүү санаачилга нь Швейцарын улс төрд халуун маргаан дагуулж байгаа юм. Одоо Швейцарийн шууд ардчиллын тогтолцооны дагуу 2026 онд бүх нийтийн санал асуулгаар эцэслэн шийдэгдэх төлөвтэй байна. Санал асуулгын үр дүнгээс хамааран Швейцарын цагаачлалын бодлого, Европын Холбоотой харилцах харилцаанд томоохон өөрчлөлт гарах эсэх нь тодорхой болох юм.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page