top of page

Европын Аяллын Хөтөч

ЧЕХ УЛС ОХУ-ЫН ИРГЭДЭД ИРГЭНШИЛ ОЛГОХГҮЙ БАЙХ ХУУЛЬ БАТАЛЛАА.

Чехийн Сенат ОХУ-ын иргэдийг Чехийн иргэншил авах боломжгүй болгох хуулийг баталлаа. Шинээр гаргасан хуулийн гол агуулга нь Украйны дүрвэгсдэд түр хугацааны хамгаалалт олгоход чиглэсэн бөгөөд ОХУ-ын иргэдийг иргэншлээс хасах заалтууд нэмэлт болгон тусгагдсан байна. Тодруулбал Оросын иргэдийн иргэншил хүссэн өргөдлийг дайн дуустал хүлээн авахгүй. Өнөөдрийн байдлаар ирсэн байгаа бүх хүсэлтүүдийг зогсооно гэж заажээ. Орос Украинд дайн эхэлснээс хойш Чех улс Европын Холбооны хамгийн хатуу бодлогыг хэрэгжүүлж байгаа юм. Үүнд: ОХУ-ын иргэдэд жуулчны виз болон шинэ оршин суух зөвшөөрөл олгохыг бүрэн зогсоосон.

Шенгений бүсээс гадна шууд нэвтрэхийг хориглосон гэх шийдвэрүүдийг гаргаад байгаа юм.

 
 
 

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page