ХЯТАДЫН ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТЫГ ХЯНАХААР ТАЙВАНЬ СӨНӨӨГЧ ОНГОЦ ИЛГЭЭЛЭЭ
- Feb 27, 2025
- 1 min read

Тайваний арлын өмнөд эргээс 74 километрт БНХАУ "Live Fire" цэргийн сургуулилтыг эхлүүлжээ. Тэгвэл тайваний талаас тус цэргийн сургуулилтыг хянахаар лхагва гарагт тэнгисийн цэрэг болон агаарын хүчээ илгээжээ.

Тайваний Батлан Хамгаалах Яамнаас Хятадын "Энэ алхам нь далай дээгүүрх олон улсын нислэг, далайн хөлөг онгоц болон бүс нутгийн аюулгүй байдалтай шууд холбоотой. Илт өдөөн хатгасан үйлдэл" гэжээ. Мөн Тайваний хоолой болон Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд Хятад улс цорын ганц бөгөөд хамгийн том аюул заналхийлж байгааг онцлон буруушаажээ.



Comments