top of page

ХЯТАДЫН ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУД ОРОСООС НЕФТИЙН ИМПОРТОО ЗОГСООЖЭЭ

АНУ Оросын томоохон нефтийн компаниуд болох “Роснефть”, “Лукойл”-д хориг тавьсны дараа Хятадын төрийн өмчит компаниуд болох PetroChina, Sinopec, CNOOC, Zhenhua Oil нар Оросын тэнгисийн замын нефтийн импортоо зогсоосон талаар “Reuters” агентлаг мэдээллээ.

ree

Мөн хамгийн том худалдан авагч Энэтхэг улс Москвагаас авах нефтийн импортын хэмжээг бууруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Тус үйл явцыг шинжээчид тайлбарлахдаа Хятад, Энэтхэгийн энэ алхам нь Москвагийн нефтийн орлогыг бууруулахаас гадна дэлхийн нефтийн томоохон импортлогч орнууд шинэ нийлүүлэгч хайхад хүргэж мэднэ. Ингэснээр дэлхийн нефтийн үнэ дахин өсөх эрсдэл үүсэж байна.

ree

Хятад улс Оросоос өдөрт 1.4 сая баррель нефтийг тэнгисийн замаар импортолдог бөгөөд үүний ихэнхийг бие даасан хувийн газрын тос боловсруулах үйлдвэрүүд худалдан авдаг бол Хятадын төрийн өмчит компаниудын импортын хэмжээ тодорхой бус байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page