ХЯТАД, ОРОС, АНУ-ЫН ХУДАЛДААНЫ ДАЙН ИРАНТАЙ ХОЛБООТОЙГООР ХУРЦДАЖ БАЙНА
- Jan 14
- 1 min read
Updated: Apr 9
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2026 оны 1-р сарын 12-нд Truth Social-д нийтэлсэн постдоо Ирантай бизнес хийж буй аль ч улс АНУ-тай хийх бүх худалдаандаа 25%-ийн тариф төлнө гэж мэдэгдсэн.

Тэгвэл Ираны хамгийн том худалдааны түнш, нефтийн ихэнхийг худалдан авдаг БНХАУ тус шийдвэрийг эсэргүүцэж “хууль бус нэг талын санкц” тарифын дайнд ялагч байхгүй”, Хятад өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалахын тулд “шаардлагатай бүх арга хэмжээг” авна гэж мэдэгдсэн. Мөн Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова үүнийг Ираны түншүүдийг “харгислан сүрдүүлэх оролдлого” гэж нэрлэсэн.
Оросууд Барууны Иранд тавьж буй дарамт, санкцыг хууль бус, голчлон энгийн иргэдэд хор хөнөөлтэй гэж үздэг бөгөөд Ираны дотоод хэрэгт АНУ-ын оролцоог эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Трампын тус шийдвэр нь АНУ-Хятадын худалдааны хурцадмал байдлыг улам нэмэгдүүлж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд нөлөөлөх эрсдэлтэйг эдийн засагчид онцолж байна.



Comments