top of page

ХБНГУ-ЫН КАНЦЛЕР ФРИДРИХ МЕРЦ АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТРАМП НАР САНАЛ ЗӨРӨЛДЛӨӨ

ree

ХБНГУ-ЫН КАНЦЛЕР ФРИДРИХ МЕРЦ АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТРАМП НАР САНАЛ ЗӨРӨЛДЛӨӨ

Өнөөдөр Цагаан ордонд болсон уулзалтын үеэр ХБНГУ-ын канцлер Фридрих Мерц Доналд Трампт шахалт үзүүлж, Орос ба Украины хооронд энхийн хэлэлцээний үндэс нь гал зогсоох байх ёстой гэж анхаарууллаа. Харин АНУ-ын ерөнхийлөгч дайныг дуусгахад гал зогсоох шаардлагагүй байнгын энхийн хэлэлцээр илүү тохиромжтой гэж мэдэгдэв. Үүний хариуд Германы канцлер Фридрих Мерц “Зеленский ба Путин нарын дараагийн уулзалт ямар ч тохиолдолд гал зогсоохгүйгээр болох боломжгүй” гэж мэдэгдсэн байна. Мерцийн мэдэгдэлд Трамп хариу өгч: “Би өмнө нь зургаан дайныг гал зогсоохгүйгээр дуусгасан” гэж хариулжээ.

Эх сурвалж: DW


ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР

Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт


🛜 Пэйж хуудсаа дагаарай

 
 
 

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page