top of page

Европын Аяллын Хөтөч

ХАМБУРГТ ЖАГСАГЧИД БОЛОН ЦАГДАА НАРЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ҮҮСЭЭД БАЙНА

Маргааш болох Германы канцлерын сонгуультай холбоотойгоор Хамбург хотод 80,000 орчим хүн AFD намын эсрэг жагсаж байна. Цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн бөгөөд хотын төвийн хэсгээр хамгаалалтыг чангатгаад байна. Жагсаал оролцогчдын тоо нэмэгдэж, уур амьсгал хурцадсан бөгөөд 15:20 цагт цагдаа, жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч цагдаа нар тусгай хэрэгсэл ашиглажээ.

Энэ үеэр гурван хүн шархадсан байна. Түүнчлэн зарим жагсагчид AfD намын байрлаж буй барилга руу нэвтрэхийг оролдсон бөгөөд цагдаа нар 18 хүнийг саатуулж, хэд хэдэн офицер гэмтэж бэртсэн байна. Бундестагийн сонгуулийн өмнөх өдөр зөвхөн Хамбургт төдийгүй Берлин, Эрфурт, Киел зэрэг хотуудад баруун жигүүрийн эсрэг жагсаал өрнөж байна.

AfD нам нь Европын Холбооны цагаачлалын бодлогыг шүүмжилж, илүү чанга хууль дүрэм мөрдөх ёстой гэсэн үзэл баримтлалтай бөгөөд Германы үндэсний эрх ашигт тулгуурласан улс төрийн нам гэж намын бодлогоо тодорхойлдог байна.

 
 
 

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page