top of page

ТУРК УЛСАД ХЭТ ХАЛАЛТААС ҮҮДЭЛТЭЙ ТҮЙМЭРИЙН ГАМШИГ НҮҮРЛЭЭД БАЙНА

Туркийн Измир, Билежик, Анталья, Эскишехир, Бурса зэрэг бүс нутгуудад 1000 гаруй ойн түймэр дэгдэж байна. 2025.07.28 ны байдлаар гамшгийн улмаас 13 хүн амь үрэгдэж, 50,000 гаруй иргэнийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлжээ. Агаарын температур сүүлийн хэдэн өдөр хэт халсан бөгөөд зарим цагт +50 градус хүрсэн байна. Мөн 75,000–80,000 га ой шатсан нь сүүлийн жилүүдийн хамгийн том хэмжээний ойн түймэрт тооцогдож байна. Харамсалтай нь түймэртэй тэмцэхэд зориулсан онгоц, нисдэг тэрэгний тоо хангалтгүй байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Эх сурвалж: CNN


ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР

Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт


🛜 Пэйж хуудсаа дагаарай

 
 
 

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page