ТРАМП ХЯТАДАД АЙЛЧИЛЖ, ШИ ЖИНЬПИНТЭЙ УУЛЗАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
- Mar 13
- 1 min read
Updated: Apr 9
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп 2026 оны 3-р сарын 31-нээс 4-р сарын 2-ны хооронд БНХАУ-д дээд хэмжээний айлчлал хийх талаар олон улсын томоохон хэвлэлүүд мэдээлэж байна. Энэхүү айлчлал нь 2017 оноос хойш Трампын Хятад улсад хийх анхны айлчлал болох юм. Уулзалтын үеэр АНУ, Хятадын хоорондын худалдааны харилцаа, тарифын бодлого, эдийн засгийн хамтын ажиллагаа зэрэг асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.

Шинжээчдийн үзэж буйгаар энэ уулзалтын гол зорилго нь хоёр улсын харилцааг тогтворжуулах бөгөөд томоохон шинэ тохиролцоо гарах магадлал бага гэж үзэж байна. Одоогоор цагаан ордон айлчлалын бэлтгэл ажлыг хийж байгаа бол Хятадын тал хэлэлцээ явагдаж байгааг хүлээн зөвшөөрсөн ч огноог албан ёсоор батлаагүй байна.



Comments