ТРАМП УКРАИНЫ ДАЙНЫГ ДУУСГАХ ТАЛААР ПУТИНТЭЙ УТСААР ЯРЬЖЭЭ.
- Ariuka Ariuk
- Feb 9
- 1 min read

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын удирдагч Владимир Путинтэй Украины дайныг дуусгах талаар утсаар ярилцсан гэж New York Post сонин мэдээллээ. Энэхүү мэдээллийг Трамп "Air Force One" онгоцонд өгсөн баасан гаргийн ярилцлагадаа баталсан байна. Трамп дайныг дуусгах тодорхой төлөвлөгөөтэй гэдгээ онцолж аль болох хурдан дуусгахыг хүсэж байна. Өдөр бүр хүмүүс амиа алдаж байгааг хэлжээ. Трамп Путинтэй харилцаа нь сайн байсан гэж дурдаад, түүнтэй хэдэн удаа ярилцсанаа хэлэхээс татгалзжээ. Мөн Путин ч бас хүмүүсийн амь үрэгдэхийг хүсэхгүй байгаа” гэж Трамп нэмж дурджээ. Түүнчлэн ирэх баасан гарагт Трамп Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзаж, дайныг зогсоох талаар ярилцана гэж мэдэгдэв. Өнгөрч буй долоо хоногт Трамп АНУ-ын тусламжийн хариуд Украин улс АНУ-д үнэт металлууд нийлүүлэх ёстой гэсэн байр сууриа дахин илэрхийлсэн. Харин энэ саналыг Кремль эрс эсэргүүцэж байгаа юм.



Comments