ТРАМП: ГРЕНЛАНД БИДНИЙХ БОЛТОЛ ЕВРОПТ 25%-ИЙН ТАТВАР НОГДУУЛНА
- Jan 18
- 1 min read
Дональд Трамп 2026.01.17-нд Гренландад цэргийн хүчээ нэмэгдүүлж байгаа Европын зарим орнууд (Дани, Норвеги, Швед, Финлянд, Герман, Франц, Нидерланд, Их Британи)-д 2-р сарын 1-нээс эхлэн 10%-ийн худалдааны татвар ногдуулна гэж зарлалаа.

Энэ нь Гренландыг АНУ-д “бүрэн худалдаж авах” (Complete and Total purchase) гэрээ хийхийг шаардаж байгаа бөгөөд хэрэв шийдвэрлэгдэхгүй бол 6-р сарын 1-нээс 25% болж өсөх гэнэ. Трамп үүнийг “харилцан ашигтай, аюулгүй байдлын асуудал” гэж тодорхойлсон ч, шинжээчид үүнийг дэлхийн эдийн засагт (ялангуяа экспорт ихтэй орнуудад) сөргөөр нөлөөлж, НАТО-гийн эв нэгдлийг сорьж магадгүй нөхцөл гэж үзэж байна.

Европын удирдагчид энэ бол Трампын сонгодог тактик: эдийн засгийн дарамтаар геополитикийн зорилгодоо хүрэх. Гэхдээ Гренландын оршин суугчид (85%+ нь эсэргүүцэж байна), Дани улс “биш” гэж хэлж байгаа тул хурцадмал байдал үргэлжилж байна.



Comments