top of page

САУДЫН АРАБ ШААРДЛАГАТАЙ БОЛ ДАЙНД ТАТАГДАН ОРОЛЦОХОД БЭЛЭН

  • 20 hours ago
  • 1 min read

Саудын Арабын Засгийн газар (Council of Ministers) албан ёсны мэдэгдэл гаргаж, улс орныхоо аюулгүй байдал, нутаг дэвсгэр, 35 сая оршин суугчийг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авахад бэлэн, шаардлагатай бол дайнд татагдан оролцоно гэж мэдэгдлээ. Энэхүү мэдэгдэл нь АНУ–Израиль–Ираны хоорондын зөрчил хурцдаж, Иран талаас хариу цохилтууд (пуужин, дрон) нэмэгдэж байгаатай холбоотой юм.

Мэдээллээр Иран Саудын Араб дахь АНУ-ын элчин сайдын яамыг бөмбөгдсөн, мөн хил орчмын Al-Kharj, Ras Tanura зэрэг газарт агаарын довтолгооноос хамгаалах систем ажиллаж, олон тооны пуужин, дроныг унагасан болохыг баталжээ.

Саудын Араб Ираны бүс нутгийн довтолгоог буруушааж, GCC-ийн 6 гишүүн оронтой бүрэн эв нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, тэднийг дэмжихэд бүх нөөц бололцоогоо дайчлахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.


ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР

Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт


🛜 Сайтын албан ёсны пэйж хуудсыг дагаарай

 
 
 

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page