ПУТИН МОСКВАД, ЗЕЛЕНСКИЙ КИЕВТ УУЛЗАХЫГ САНАЛ БОЛГОВ
- Jan 30
- 1 min read
Updated: Apr 9
ОХУ-ын Кремлийн туслах Юрий Ушаков 1 дүгээр сарын 28-нд албан ёсоор мэдэгдэл хийж, “Хэрэв Зеленский уулзахад бэлэн бол Москвад ирэхийг урьж байна. Аюулгүй байдлыг бүрэн хангана” гэжээ.

Үүний хариуд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский өнөөдөр буюу 1-р сарын 30 ны өдөр сэтгүүлчдэд хандан:
“Москвад уулзах боломжгүй. Энэ нь Путинийг Киевт уулзахтай адил хэрэг. Харин би түүнийг Киевт урьж байна. Мөн аюулгүй байдлыг 100 хувь баталгаажуулна” хэмээн мэдэгдсэн байна.
Харин олон улсын хэвлэлүүд хоёр талын урилгыг дипломат журмаар шийдвэрлэх ёстойг онцлон бичиж байна. Одоогийн байдлаар Оросын тал “Москва бол зөв газар” гэсэн байр суурьтай байгаа бол Украины тал “Киев бол зөв газар” хэмээн мэдэгдэж, уулзалт болох газар, цаг хугацаа тодорхойгүй хэвээр байна.



Comments