top of page

ПЕТЕР МАДЬЯР: УНГАРЫН ТӨРИЙН ТЕЛЕВИЗ M1-ИЙГ ХААЖ БҮРЭН ШИНЭЧИЛНЭ

  • 3 hours ago
  • 1 min read

Унгарын шинээр сонгогдсон Ерөнхий сайд Петер Мадьяр тус улсын төрийн телевиз болох M1-д шууд ярилцлагад орлоо. Түүнийг нэг жил гаруй хугацаанд тус телевизийн мэдээ, нэвтрүүлэгт оролцохыг хориглоод байсан юм.



Энэ удаа Мадьяр M1-ийн шууд эфирт, тус телевизийн удирдлага, сэтгүүлчдэд хандан “та нар олон жилийн турш ард түмэнд айдас, гутралыг тараасан” гэж хэллээ. Мөн уг сувгийг бүрэн хааж, жинхэнэ олон нийтийн телевиз болгон дахин байгуулахаа мэдэгдсэн байна.

Тэрээр Виктор Орбан-ны засгийн байгуулсан хэвлэл мэдээллийн тогтолцоог Хойд Солонгос-ын удирдагчид хүртэл бахархахаар зүйл” хэмээн зүйрлэж, “энд нэг ч үнэн үг яригдаж байгаагүй” гэж шүүмжилжээ.

Эх сурвалж: Associated Press


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page