ПАРИСЫН ОЛИМПЫН 100 ГАРУЙ ТАМИРЧИН МЕДАЛАА БУЦААГААД БАЙНА.
- Jan 23, 2025
- 1 min read

2024 оны Парисын Олимпын 100 гаруй тамирчин медалийн чанар муудсантай холбоотойгоор Олон Улсын Олимпын Хороонд гомдол гаргасан бөгөөд тэдний медаль өнгөрсөн зуны анхны хэлбэрээсээ илт ялгаатай болж, хуурах, толбо үүсэх, гадаргуу нь элэгдэх зэргээр мууджээ. Токиогийн 2020 оны Олимпын медальтай харьцуулахад 2024 оны Парисын медаль хэдэн зууны өмнөх үеийн эд зүйл шиг өнгө нь хувирсан гэж тамирчид өөрсдийн цахим хуудсанд нийтэлсэн байна.

Гэмтсэн медалийн ихэнх нь хүрэл медаль байгаа бөгөөд Олон Улсын Олимпын Хороо албан ёсоор уучлалт хүсч, медалиудыг шинэчлэн солихоо амласан байна. Тэд мэдэгдэлдээ "Бүх гэмтэлтэй медалийг шинэчлэн үйлдвэрлэж, тамирчдад ойрын хугацаанд хүргүүлнэ” гэжээ. Харин медалийн чанар муудсан асуудал хариуцлагыг хэн хүлээх тухай маргаан үргэлжилсээр байна. Медаль бол зөвхөн шагнал төдийгүй тамирчдын амжилтын илэрхийлэл тул ирээдүйд ийм алдааг давтахгүй байх нь чухал юм.



Comments