ПАРИСЫН МЕТРОНД ЦАГААЧ ЭТГЭЭД ГУРВАН ЭМЭГТЭЙГ ХУТГАЛЖЭЭ
- Ariuka Ariuk
- Dec 27, 2025
- 1 min read
2025 оны 12-р сарын 26-нд Парис хотын метроны 3-р шугамд нэг эрэгтэй гурван эмэгтэйг хутгаар шархдуулжээ. Гурван хохирогчийн амь насанд аюулгүй бөгөөд нуруу, гуя хэсэгтээ шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Гэмт этгээдийг газар дээр нь баривчлан саатуулжээ.

Цагдаагийн газрын мэдээлснээр сэжигтэн нь Мали улсын иргэн, 25 настай бөгөөд өмнө нь бэлгийн хүчирхийлэл болон хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан аж. Түүнчлэн албадан гаргах захирамж /OQTF/-тэй байсан ч уг захирамж хэрэгжээгүй байжээ.

Урьдчилсан байдлаар уг халдлагыг сэтгэцийн эмгэгтэй холбоотой байж болзошгүй гэж мэдэгдсэн байна.



Comments