ОРЧИН ҮЕИЙН ТЕХНОЛОГИ БҮХИЙ 13.3 КМ ШУГАМТАЙ ГЕРМАНЫ ДҮҮЖИН ТЭЭВЭР
- Ariuka Ariuk
- 5 hours ago
- 1 min read

Германы Хойд Рейн-Вестфалиа мужийн Вуппертал хотод байрлах Wuppertaler Schwebebahn буюу дүүжин тээврийн систем нь 13.3 км урт чиглэлтэй, 20 станцтай, өдөр бүр хотын төвөөр дамжин 85 мянга гаруй зорчигч тээвэрлэдэг байна. Зам нь ихэвчлэн гол мөрний дээгүүр 8–12 метрийн өндөрт явах бөгөөд зорчигчид хотын архитектурыг дээрээс харах боломжтой. Wuppertaler Schwebebahn нь зөвхөн аялал жуулчлалын бус хотын нийтийн тээврийн үндсэн хэрэгсэл бөгөөд тасалбарын үнэ дунджаар 2 евро орчим байдаг.

1901 онд анх эхэлсэн тус дүүжин тээвэр 1999 онд нэг удаа осол гарч үүнээс хойш бүрэн шинэчлэгдэж, аюулгүй, орчин үеийн системийг нэвтрүүлэн ажиллаж байгаа юм.
ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР
Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт
🛜 Сайтын албан ёсны пэйж хуудсыг дагаарай



Comments