top of page

ОРМУЗЫН ХООЛОЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ / 2026.03.21/

  • Mar 21
  • 1 min read

Updated: Apr 9

2026 оны 3-р сарын 21-ний байдлаар Персийн буланд 100 гаруй нефтийн танкер гацаад байна. Тодруулбал 3-р сарын 2-ноос хойш Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцны урсгалыг Ираны арми зогсоогоод байгаа юм.

Reuters агентлагийн хамгийн сүүлийн мэдээгээр Персийн буланд 100 гаруй хөлөг онгоц, харин эсрэг талд 150-аас дээш танкер хүлээж байна. Одоогоор нэвтрэх оролдлого хийсэн 21 хөлөг онгоц довтолгоонд өртсөн. Зөвхөн цөөн хэдхэн хөлөг, тухайлбал Ираны өөрийн хөлөг Хятад руу л дамжиж байгаа юм. Мөн АНУ-ын хамгаалалтын хөлөг онгоц “Abraham Lincoln” Оманы булан дахь Ормузын хоолойн орчимд байрлаж, Ираны эрэг орчмын довтолгоонд оролцож байна.


ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР

Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт


 
 
 

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page