ОНГОЦНЫ СУУДЛЫН ЗАЙГ БАГАСГАЖ, ИЛҮҮ ЗОРЧИГЧ СУУЛГАХ ШИЙДЭЛ ХАЙСААР БАЙНА
- Apr 7
- 1 min read
Updated: Apr 9

Агаарын тээврийн компаниуд нислэгийн тийзийг хямд байлгахын тулд онгоцны суудлын зайг багасгаж, илүү олон зорчигч багтаах арга хэмжээг үргэлжлүүлж байна. АНУ-ын ихэнх компаниудын энгийн ангиллын суудлын зай өнөөдөр 71–81 см байдаг бол Spirit, Ryanair, easyJet зэрэг компаниуд сүүлийн жилүүдэд зайг 5–10 см багасгасан байна. Зарим компани шинэ, нимгэн суудал суурилуулж, нэг онгоцонд илүү олон суудал нэмэх туршилтыг ч хийж байгаа юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, онгоцны түлшний үнэ нэмэгдэж буй нөхцөлд компаниуд тийзний үнийн өсөлтийг багасгах боломжит арга хэмжээг эрчимтэй туршиж байна.
Эх сурвалж: CNN



Comments