top of page

НИДЕРЛАНДАД ТӨМӨР ЗАМЫН 24 ЦЭГТ ХООЛОЙ БЭХЭЛСЭН ХАЛДЛАГА ГАРЛАА

5 days ago
1 min read

Нидерландын төмөр замын сүлжээнд 24 байршилд урт хоолойнуудыг зам дээр зориудаар байрлуулж, бэхэлсний улмаас төв болон зүүн бүсийн хэд хэдэн чиглэлд галт тэрэгний хөдөлгөөн ноцтой саатжээ.



Тодруулбал, Zwolle, Deventer, Amersfoort болон Utrecht орчимд төмөр замын дэд бүтцэд нийт 24 газарт доголдол үүссэн байна.

Stenwijk орчимд нэгэн галт тэрэг төмөр зам дээр байрлуулсан хоолойнуудтай мөргөлдсөн боловч зорчигчид болон ажилтнуудын дунд гэмтэж бэртсэн хүн бүртгэгдээгүй байна.

Нидерландын төмөр замын дэд бүтцийн оператор ProRail-ийн мэдээлснээр, хоолойнуудыг төмөр зам дээр зориудаар байрлуулсан бөгөөд уг үйлдлийг халдлага гэж үзэж байгаа аж.



Харин одоогоор уг үйлдлийг хэн зохион байгуулсан нь тодорхойгүй бөгөөд цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байна.


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page