top of page

МЕРЦ:ОРОСЫН ЦАРЦААСАН ХӨРӨНГӨӨР УКРАИНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ САНАЛ ГАРГАЛАА

ree

Германы канцлер Фридрих Мерц Украинд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг Оросын Төв банкны царцаагдсан хөрөнгөөс гаргах саналыг дэвшүүллээ. Дайн эхэлснээс хойш ОХУ-д тавсан хориг арга хэмжээнүүдийн дотор Оросын Төв банкны гадаад валютын нөөцийн хэсэг ЕХ, АНУ болон бусад оронд царцаагдсан байгаа юм. Мерц Financial Times-д өгсөн ярилцлагадаа ойролцоогоор 140 тэрбум еврог Украиныг дэмжих хүүгүй зээл хэлбэрээр олгож болохыг онцолжээ.

ree

Зээл гэдэг нь Орос улс Украинд учруулсан хохирлоо барагдуулсны дараа буцаан төлүүлэх нөхцөлтэйг тодотгожээ.

Мөн энэ санал хэрэгжвэл ЕХ-ны орнууд Украиныг ойрын хугацаанд өөрийн төсвөөс санхүүжүүлэх шаардлагагүй бөгөөд зөвхөн хөрөнгө суллагдсан тохиолдолд эргэн төлөх баталгаа гаргана гэжээ. Фридрих Мерц тус саналыг ирэх долоо хоногт Копенгагенд болох ЕХ-ны албан бус дээд хэмжээний уулзалтаар танилцуулахаар төлөвлөсөн байна.



Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page