МАЛЬДИВ УЛС ИЗРАИЛИЙН ПАСПОРТООР ХИЛ НЭВТРЭХИЙГ ХОРИГЛОЛОО
- Apr 7
- 1 min read
Updated: Apr 9

Мальдив улс Израилийн паспортаар хил нэвтрэхийг албан ёсоор хориглолоо. Ерөнхийлөгч Mohamed Muizzu энэ хориг нь Израилийн паспорт ашиглан зорчиж буй бүх хүнд үйлчилнэ гэж мэдэгдэв. Харин давхар иргэншилтэй хүмүүс өөр улсын паспортоор нэвтрэх боломжтой хэвээр байна. Мальдив нь 1,192 шүрэн арлаас бүрдсэн, жилд ойролцоогоор 2 сая жуулчин хүлээн авч улсын төсвийн ихэнх хэсгээ бүрдүүлдэг, исламын бүгд найрамдах улс юм. Тус улсад зөвхөн Израил-аас жилд 10 мянга орчим жуулчин ирдэг байсан бөгөөд ийнхүү Израилийн иргэд тус улсад зорчих боломжтой байсан 30 жилийн хугацаа дуусгавар болж байна.



Comments