ЛОНДОН: KFC-Д ӨДРИЙН ЦАГААР 4 ХҮН ХУТГАЛУУЛЖ, ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЖЭЭ
Sep 11
1 min read

Лондон хотын зүүн өмнөд хэсгийн Бромлей High Street-д есдүгээр сарын 10-ны өдрийн 14:15 цагийн орчимд KFC дотор дөрвөн хүн хутгалуулжээ. Тэдний гурав нь амь насанд аюулгүй гэмтэлтэй байгаа бол нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа юм байна. Цагдаа нар уг хэрэгтэй холбогдуулан долоон эрэгтэй хүнийг баривчилж, тэднийг байцаалт үргэлжилж байх хугацаанд цагдан хорьжээ. Гэхдээ цагдаагийн мэдээлэлд тэдний нас болон хэргийн сэдэл одоогоор тодорхой болоогүй байна.

Хэргийн улмаас Бромлей High Street-ийн хэсгийг түр хааж, ойролцоох Elmfield Road болон Church House Gardens цэцэрлэгт
хүрээлэнг цагдаагийн хамгаалалтад авч, нийтийн тээврийн 15 чиглэлийн хөдөлгөөнийг өөрчилжээ. Цагдаа нар хэргийн талаар мэдээллийг 101 дугаарт авч байгаа юм байна.



Comments