top of page

ИТАЛИ ТАМХИНЫ ҮНИЙГ 5 ЕВРОГООР НЭМЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

ree

Италийн эрүүл мэндийн болон хавдрын эсрэг байгууллагууд пүрэв гарагт шинэ хууль санаачлан, тамхины нэг хайрцгийн үнийг 5 еврогоор нэмэх кампанит ажлыг эхлүүллээ. Энэхүү санаачилга нь хүмүүсийг тамхинаас татгалзуулах, мөн нэмэгдсэн мөнгөөр улсын эрүүл мэндийн үйлчилгээний нэмэлт санхүүжилт босгох зорилготой юм. Тамхины хайрцаг бүрийн үнийг 5 еврогоор нэмэгдүүлснээр зөвхөн тамхичдын тоо буураад зогсохгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд ойролцоогоор жилд 12 тэрбум евро төвлөрүүлэх боломжтой.


ree

Түүнчлэн Италид насанд хүрэгчдийн бараг дөрөвний нэг нь тогтмол тамхи татдаг, 15–19 насны өсвөр үеийнхний 5 хүн тутмын нэг нь өдөр бүр тамхи татдаг гэсэн судалгаа гарчээ. Ромын Сапиенца их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн профессор Мариа София Каттарузза хэлэхдээ:

“Манай улсад онцгой албан татвар Европт хамгийн бага түвшинд байна. Италид нэг хайрцагт дунджаар 3.19 евро, харин Францад 7.45 евро, Германд 10 евро, Ирландад 9.92 евро байдаг.” Тиймээс бид тамхины үнийг нэмэх нь хамгийн зөв алхам гэдгийг тодотгожээ.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page