top of page

И-СПОРТ: THE MONGOLZ БАГ ОХУ-ЫН АМКАL БАГИЙГ ХОЖЛОО

  • Mar 19, 2024
  • 1 min read

CS2 Major тэмцээн Дани улсын Копенгаген хотод эхэллээ.1.25 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд тив бүрийн шилдэг 24 баг өрсөлдөж байна. Оролцогчдын дунд Ази, Номхон далайн бүс нутгийг төлөөлөн Монголын The MongolZ баг тоглож байна. Тэгвэл өчигдөр буюу 3 сарын 18-нд Монголын баг ОХУ-ын АМКАЛ багтай тоглож хожил авч чадлаа. Эхний өдөр “The MongolZ” Туркийн “Eternal Fire”, Данийн “ECSTATIC” багуудад хожигдсон улмаар шийдвэрлэх тоглолтод ОХУ-ын багтай тоглож 13:10 харьцаатай хожиж тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжтой боллоо.



Ингэснээр ОХУ-ын “AMKAL” гэртээ харьсан бол өнөөдөр 20.00 цагаас Манай улсын “MongolZ” баг БНХАУ-ын “Lynn Vision Gaming” багтай тоглоно. Ялсан баг тэмцээнийг үргэлжлүүлж, хожигдсон баг нутаг буцна. Энэ хоёр багийн хувьд Ази тивд олон удаа таарч байсан бөгөөд сүүлийн гурван тоглолтдоо The MongolZ хожсон. Монгол улсынхаа баг тамирчдад амжилт хүсье.












2 Comments


Monica White
Monica White
5 days ago

The MongolZ багийн ялалтын мэдээ үнэхээр бахархал төрүүллээ. Монголын багууд олон улсын тэмцээнд амжилт үзүүлж байгаа нь залуу үеийнхэнд их урам өгдөг. И-спорт зөвхөн тоглоом биш, сахилга бат, бэлтгэл, багийн ажиллагааны үр дүн гэдгийг ийм тоглолтууд харуулдаг. Би тэмцээнүүдийг үзэхдээ melbet apk - ээр тоглолтын статистик, багуудын үзүүлэлтийг давхар хардаг болсон. Ингэснээр өрсөлдөөнийг илүү ойлгож үзэхэд тусалдаг. Цаашдаа манай багууд улам өндөр амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна.

Edited
Like

Monica White
Monica White
5 days ago

оуу

Like

© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page