ЖАГСАГЧИД СОЁЛ УРЛАГИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БҮРЭН ЗОГСООЖЭЭ.
- Jan 22, 2025
- 1 min read
Updated: Jan 25, 2025

Парис хотын төвд байрлах соёл урлагийн төвд 350 орчим цагаач иргэд эсэргүүцлийн суулт хийж байна. Жагсагчдын ихэнх нь насанд хүрээгүй гэх ангиллын өргөдлөөр өмнөд Африкаас ирсэн цагаачид байгаа юм. Жагсаалын гол шаардлагын тухайд Францын цагаачлалын үнэлгээний төв тус эрх зүйн статусаас татгалзаж цагаачаар бүртгэх боломжгүй гэсэн шийдвэрийг өгчээ. Тиймээс тус шийдвэрийг эсэргүүцэж "La Gaîté Lyrique" Соёл урлагийн төвийн байранд 2024 оны 12-р сарын 10-нд анх суулт хийж эхэлсэн байна. Харин өнөөдөр тус шийдвэрийг эсэргүүцэгчид 350 орчим хүн болжээ.

Хуулийн хүрээнд Францын шүүх виз олгохоос татгалзсан тохиолдолд шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах гомдол гаргах эрхтэй боловч шүүх хурлын товыг авахад нэг жил хүртэл хугацаа шаардагддаг байна. Харин жагсагчдын тухайд өөрсдийн асуудлыг шийдэгдтэл бид эндээс хөдлөхгүй гэсэн товчхон хариултыг хэвлэлд өгчээ. Жагсаалын эхний долоо хоногт тус соёл урлагийн төв олон нийтэд нээлттэй байсан ч арванхоёрдугаар сарын 17-нд үйл ажиллагаагаа зогсоож бүх уран бүтээл, үзэсгэлэн, концертоо цуцалжээ. Одоо тус төвийн санхүүгийн байдал хүнд байдалд ороод байгааг удирдлагууд нь хэлж байгаа юм.



Comments