top of page

ЕВРОПЫН 6 ХҮН ТУТМЫН 1 НЬ СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛТАЙ


ree

ДЭМБ-ын мэдээлснээр сүүлийн 3 жилд хүмүүсийн сэтгэл түгшүүр, хямрал дэлхий даяар 25%-иар өссөн байна. Европын холбооны орнуудад энэ асуудал маш хүнд буюу нийт хүн амын 17.3% хувь нь сэтгэцийн ямар нэгэн асуудалтай байгааг Европын Комисс мэдээллээ. ЕХ-ны хэмжээнд сүүлийн жилүүдэд архи, мансууруулах бодисын донтолт, хоёр туйлт эмгэг, шизофренитэй хүмүүс ихээр нэмэгджээ.


ree

Ойролцоогоор 25 сая хүн буюу Европын Холбооны нийт хүн амын 5.4% нь сэтгэл түгших эмгэгтэй, 21 сая хүн сэтгэл гутралтай байгаа бол 11 сая хүн буюу нийт хүн амын 2.4% нь архи, мансууруулах бодисын донтолттой гэсэн тоо гаргажээ. 2023 оны 6-р сард хийсэн “Евро-барометр”-ийн судалгаагаар ЕХ-ны хүн амын 46% нь сүүлийн 1 жилд сэтгэцийн ямар нэгэн асуудалтай тулгарсан байна.


ree

 Тиймээс ЕХ-ны орнууд хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тэмцэх хэд хэдэн зорилтыг тохиролцжээ.

1. Төрөөс үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах          


2. Өсвөр үеийн гутаан доромжлол, гадуурхалттай тэмцэх                                                          


3. Амиа хорлох зан үйлээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх                                                                            


4. Ажлын байр, боловсрол дахь сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих                                                                      


5. Архи, мансууруулах бодисын хэрэглээний төвшнийг бууруулах хүн төвтэй шийдэл боловсруулах      


6. Цахим орчны доромжлол болон хяналтыг сайжруулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр болжээ.


Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сангийн 2023 оны тайланд амиа хорлох нь Европ дахь залуучуудын нас баралтын шалтгааны хоёрдугаарт буюу зам тээврийн ослын дараа ордог болохыг тогтоожээ.


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page