top of page

ЕВРОПТ GEN Z ҮЕ СОШИАЛ МЕДИАГААС БОДИТ АМЬДРАЛ РУУ БУЦАЖ БАЙНА

  • 18 hours ago
  • 1 min read

2026 оны судалгаагаар Европын залуус сошиалаас залхаж байгаль, спорт, гар урлал, найзуудтайгаа бодитоор уулзах-ыг илүүд үзэж, амьдралаа тэнцвэржүүлж байна. Тодруулбал (16-29 насны, Gen Z үе) сошиал медиа, утасны дэлгэцээс өөрөөр цагийг өнгөрөөх нь нэмэгджээ. YPulse, Guardian, Strava-ийн судалгаанаас үзэхэд залуус offline үйл ажиллагаа руу улам их шилжиж байна.

Тэд чөлөөт цагийг ой модонд алхах, ууланд авирах, дугуй унах, явган аялал хийх. Олноороо гүйх нь маш их өсөж байна. Strava-гийн 2025 оны тайланд гүйлтийн клубуудын тоо 4 дахин нэмэгдсэн гэж дурджээ.

Залуу үеийн хамгийн сонирхож байгаа зүйлс бол гар урлал, бүтээлч хобби буюу сүлжмэл, шавар ваар хийх, зураг зурах, journaling (тэмдэглэл хөтлөх), ном унших нь стрессээс ангижрах, өөрийгөө тайвшруулахад тусалдаг гэж хариулжээ.

Түүнчлэн Gen Z Европт аялалд хамгийн их мөнгө зарцуулж, туршлага (experiences over things)-ыг чухалчилдаг болсон байна.


 
 
 

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page