top of page

ГРЕК: 16-ААС ДООШ НАСНЫХАН СОШИАЛ СҮЛЖЭЭГ АШИГЛАХЫГ ХОРИГЛОЛОО

2025 оны 10 сарын сүүлээс эхлэн Грект 16-аас доош насны хүүхдүүдийг олон нийтийн сүлжээний хандалтыг хориглох гэж байна. Энэ бол дижитал донтох байдал болон хор хөнөөлтэй контентыг таслан зогсоох чиглэлээр авч буй радикал алхам юм.

ree

Хоригийг төрөөс хэрэгжүүлж буй “Kids Wallet” нэртэй апп-аар дамжуулан зохицуулна. Энэ апп нь гар утас хүүхдийн эзэмшилд байгааг автоматаар таньж, TikTok, Instagram, Facebook, X зэрэг платформуудын хэрэглээг хаах юм.

ree

Зорилго нь хүүхдүүдийн тасралтгүй гүйлгэн үзэх (scrolling) зуршлыг зогсоож, тэднийг донтолт, хүчирхийлэл болон садар самуун агуулгатай мэдээллээс хамгаалах явдал гэж Грекийн Засгийн газар мэдэгджээ. “Proto Thema” сонинд бичснээр энэ алхам нь хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэнд, дижитал ертөнц дэх аюулгүй байдлын чухал үе шат хэмээн тодорхойлогдсон байна. Мөн Европын Комисс 2026 оны эцэс гэхэд бүх ЕХ-д хүчинтэй цахим насны үнэмлэх (eID) нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд цаашид ийм төрлийн хоригийг ЕХ даяар хэрэгжүүлэх зорилготой.

ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР

Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт


🛜 Пэйж хуудсаа дагаарай


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page