top of page

ГЕРМАНЫ ҮНДСЭРХЭГ ҮЗЛИЙГ БАРИМТЛАГЧ AFD НАМ ОН-ИЙН СОНГУУЛЬД ХҮЧТЭЙ БАЙНА

ree

Германы хамгийн олон хүн амтай муж болох Рейн-Вестфали мужид орон нутгийн сонгууль болж байгаа. Тэгвэл тус сонгуулиар Германы баруун бүсийн улс төрийн байдалд шинэ өөрчлөлт ажиглагдаж байна. Үндсэрхэг үзлийг баримтлагч AfD нам Рурын бүс буюу голлох аж үйлдвэрийн хэд хэдэн хотын даргын сонгуульд 2-р шатанд гарч ирээд байна. Stichwahl буюу хоёрдугаар шат нь хотын дарга болон захирагчийн сонгуульд эхний шатанд нэр дэвшигч 50-иас дээш хувийн санал авч чадаагүй тохиолдолд хамгийн олон санал авсан хоёр хүн дахин өрсөлдөх тогтолцоо юм.

ree

Тус аж үйлдвэрийн бүсэд олон жилийн турш SPD нам ялалт байгуулж ирсэн бөгөөд харин одоо AFD нам хүчтэй өрсөлдөгч болж гарч ирлээ. Учир нь тус бүс нутгийн Дуйсбург, Эссен, Гельзенкирхен зэрэг том хотуудад ажилгүйдэл төдийгүй цагаачлал, нийтийн аюулгүй байдал зэрэг асуудал улам бүр нэмэгдэж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж шинэ намын бодлогыг дэмжиж байгаа юм байна.

ree

AFD намын бодлогын тухайд нийгмийн бухимдлыг шууд хөндөх замаар дэмжлэгээ нэмэгдүүлж байгаа юм. Тус нам нь үндэсний үзлийг баримтлагч нам бөгөөд үндэсний аюулгүй байдал, уламжлалт гэр бүлийн үнэт зүйлс, цагаачлалын хязгаарлалт, уламжлалт герман соёлыг хамгаалахыг дэмждэг бөгөөд ЕХ-оог эсэргүүцэж, тусгаар тогтнол, үндэсний бүрэн эрхт байдлыг хамгаалахыг гол бодлого болгон ажилладаг нам юм.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page