top of page

ВЬЕТНАМД 53 ЗОРЧИГЧТОЙ АЯЛЛЫН ЗАВЬ ДАЛАЙД ХӨМӨРЧ 38 ХҮН НАС БАРЖЭЭ

ree

2025 оны 7-р сарын 19-нд Вьетнамын Халонг буланд шуурганд өртсөн жуулчны завь хөмөрч, 38 хүн амиа алдаж, 5 хүн сураггүй байна. Завин дээр 53 хүн (48 зорчигч, 5 багийн гишүүн) байсны дотор 20 орчим хүүхэд байсан.

11 хүн аврагдсан ч нэг нь эмнэлэгт нас баржээ. 3 багийн гишүүний цогцос завины бүхээгээс олдсон.

ree

Ослын шалтгаан нь гэнэтийн мөндөр, хүчтэй аадар бороо, шуурга байсан гэж мэдээлжээ. Зорчигчдын ихэнх нь Ханой хотоос ирсэн гэр бүлүүд байсан байна. Витнамын Ерөнхий сайд Фам Минь Чинь эмгэнэл илэрхийлж, аврах ажиллагааг үргэлжлүүлэх ба ослын шалтгааныг шалгана гэж мэдэгдэв.

ree

Халонг булан нь ЮНЕСКО-гийн дэлхий

н өвд багтсан, Вьетнамын нэр хүндтэй жуулчны бүс юм.

 
 
 

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page