top of page

БУДАПЕШТЫН ХАЛУУН РАШААН ДЭЛХИЙН ОНЦЛОХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН НЭГЭЭР НЭРЛЭГДЖЭЭ


ree

Олон улсын аялал жуулчлалын тэргүүлэгч хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох “Condé Nast Traveller” 2023 оны эцэст Будапештыг дэлхийн хамгийн шилдэг аялал жуулчлалын газруудын нэгээр шалгаруулжээ. Тодруулбал Унгарын нийслэл энэ жил “Condé Nast Traveller” сэтгүүлийн дэлхийн онцлох 24 үзвэрийн жагсаалтад багтжээ. Жагсаалтыг олон орны сэтгүүлчдийн тусламжтайгаар тухайн оны эцэст гаргадаг юм.


ree

Уг шилдэг 24-н үзвэрийн жагсаалтад Будапештээс гадна Европын өөр гурван аяллын бүс болох Грекийн Циклад, Косово, Их Британийн Йоркшир муж багтсан байна. “Condé Nast Traveller” сэтгүүлийн нийтлэлд Унгарын нийслэлийн архитектурын өвөрмөц хэв маяг, халуун рашааны газар зэргийг онцолсон бөгөөд Гинжин гүүр, Унгарын хөгжмийн ордон, Үндэсний хөнгөн атлетикийн төв зэрэг жуулчдын сонирхлыг татдаг газруудыг тодорхойлжээ.


ree

Мөн Будапешт өмнө нь Британийн “Mirror” сэтгүүл “Széchenyi Heil”-ийн халуун рашаан, усан бассейн болон “Hévíz-See” нуурыг Европ дахь хамгийн шилдэг рашаан сувиллын газруудын жагсаалтад оруулж байжээ.


ree

ree


ree



Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page