БЕРЛИНИЙ УУЛЗАЛТААР ЕВРОП ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН ЦЭРГИЙН ХҮЧИН БАЙГУУЛАХ САНАЛ ДЭВШҮҮЛЭВ
- Ariuka Ariuk
- Dec 17, 2025
- 1 min read
Европын Холбооны орнууд Украйны аюулгүй байдлыг хангах зорилгоор олон улсын цэргийн хүчин байгуулах саналыг дэвшүүллээ.
2025.12.15 нд Берлин хотноо болсон дээд хэмжээний уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд Герман, Франц, Их Британи, Итали, Польш, Дани, Финланд, Норвеги, Швед, Нидерланд зэрэг улсын удирдагчид, мөн Европын Комисс, Европын Зөвлөлийн тэргүүнүүд АНУ-ын дэмжлэгтэйгээр Украины зэвсэгт хүчнийг сэргээн босгох, агаарын орон зайг хамгаалах, Хар тэнгисийн бүс дэх далайн аюулгүй байдлыг сайжруулах, шаардлагатай тохиолдолд Украины нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах чиглэлд хамтран ажиллах санаачилгад гарын үсэг зурсан байна.

Европын удирдагчид энэхүү санаачилгыг энх тайвны гэрээ байгуулагдсаны дараах нөхцөлд хэрэгжих боломжтой “бат бөх аюулгүй байдлын баталгаа” гэж тодорхойлж, Орос дахин довтлох эрсдэлийг бууруулах зорилготой хэмээн мэдэгдэв.

Уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын төлөөлөгч нар оролцсон бөгөөд уг асуудлыг Вашингтонтой нягт уялдуулан хэлэлцсэн гэж эх сурвалжууд мэдээллээ.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков тус алхам нь энх тайвныг баталгаажуулах бус харин мөргөлдөөнийг уртасгана гэсэн байр суурийг ОХУ хадгалж байна гэжээ.



Comments