АНУ-ЫН НЬЮ ОРЛЕАНСЫН ШОРОНГООС 10 ХОРИГДОЛ ХАНА НҮХЛЭН ОРГОЖЭЭ
- Ariuka Ariuk
- 6 days ago
- 1 min read

Баасан гарагийн шөнө Нью Орлеансын шоронгоос 10 хоригдол оргожээ. Хоригдлууд шоронгийн нойлын арын хананд гаргасан нүхээр гарч, хана даван зугтжээ. Мөн оргож гарсан нүхний дээр “To[o] Easy LoL” гэсэн бичиг сумны хамт зуран үлдээсэн байна. Тухайн үед тэдний хариуцсан харуул хоол авахаар яваад байжээ. Оргосон хүмүүсийн дунд хүн амины хэрэгт сэжиглэгдэж буй сэжигтнүүд ч байсан бөгөөд бямба гарагийн өглөөний байдлаар долоон хүн олдоогүй байна.
Цагдаагийн газраас хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулсан хяналтын камерын бичлэгт оргодлууд шоронгоос гүйн гарч буй нь бичигдсэн бөгөөд тэд хашааны өргөст торыг хөнжил ашиглан давж дараа нь ойролцоох хурдны зам хөндлөн гарч орон сууцны хороолол руу оржээ.
Эх сурвалж: CNN
Comments