top of page

АВСТРАЛИД 16-ААС ДООШ НАСНЫХАН СОШИАЛ МЕДИА ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОЛОО

Хууль энэ оны 12-аас эхлэн хэрэгжинэ
Хууль энэ оны 12-аас эхлэн хэрэгжинэ

2025 оны 12-р сарын 1 -ээс хэрэгжих шинэ хуульд Австрали улс 16-аас доош насны хүүхдүүдийг YouTube, Facebook, Instagram, TikTok, Snapchat, X зэрэг сошиал медиа платформ ашиглахыг хориглож, платформуудыг хандаж буй акаунт эзэмшигчийн насыг шалгах үүрэгтэй болголоо.

Засгийн газар анх YouTube-ийг боловсролын хэрэгсэл гэж үзэн уг хоригт хамруулахгүй байх байр шийдвэртэй байсан ч, хүүхдүүдийн 37 хувь нь тус платформ дээр хортой контент үзсэн гэх eSafety комиссын судалгаанд үндэслэн шийдвэрээ өөрчилжээ. Тус хуулийг зөрчсөн тохиолдолд сошиал платформууд 50 сая австрали доллар хүртэлх торгууль ногдуулахаар заасан бөгөөд YouTube Kids энэ хоригт хамрагдахгүй гэжээ.

Харин нас баталгаажуулах технологийн үр дүнг туршиж байгаа ч хувийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй байгааг мөн анхааруулжээ. Харилцаа холбооны сайд Аника Уэллс энэ шийдвэрийг хүүхдүүдийн онлайн аюулгүй байдлын төлөө хийж буй алхам хэмээн тодорхойлж, “Бид далайг хянаж чадахгүй ч махчин загаснаас хамгаалж чадна” хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрбээр, “4 хүүхэд тутмын 1 нь YouTube дээр хортой контент үзэж байгааг онцолжээ

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page