top of page

IEA-ИЙН ТЭРГҮҮН ФАТРИХ БИРОЛ: ЕВРОПТ 48 ХОНОГИЙН ОНГОЦНЫ ТҮЛШ ҮЛДСЭН

  • 9 hours ago
  • 1 min read

Иран-АНУ/Израилийн дайны улмаас Ормузын хоолой хаагдсанаар дэлхийн түлшний хамгийн том нийлүүлэлтийн тасалдал бий болоод байгаа. Европын холбоо энэ хямралтай нүүр тулж байна. Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн (IEA) тэргүүн Фатих Бирол “Европт магадгүй 6 долоо хоногийн онгоцны түлш л үлдсэн байж болзошгүй” гэж анхааруулаад байгаа юм.



ЕХ-ны эрчим хүчний яам “хий, газрын тосны зах зээлийн талаар маш хязгаарлагдмал өгөгдөлтэй байна” гэж хүлээн зөвшөөрчээ. Мөн ОУ-ын томоохон хэвлэлүүд Европ тивд яг хэдий хэмжээний түлш үлдсэнийг хэн ч нарийн мэдэхгүй байгааг онцолж байна.



Нөхцөл байдлыг улам хүндрүүлж буй хүчин зүйлүүдийн тухайд Европ 2026 оны эхэнд хийн нөөцийг өнгөрсөн жилийнхээс 14 тэрбум шоо метрээр бага буюу 46 тэрбум шоо метртэй эхэлсэн. Мөн Катарын хамгийн том хийн үйлдвэр Рас Лаффан гэмтэж, дэлхийн хийн нийлүүлэлт 17% буурсан, Агаарын тээвэр тасалдаж, нислэгүүд цуцлагдаж, маршрутууд уртасжээ. ЕХ-нд өдөр бүр нэмэлт 500 сая евро орчмын эрчим хүчний зардал гаргаж байгаа бөгөөд одоо АНУ-аас онгоцны түлш импортлох, “түлшний хяналтын ажиглалтын газар” байгуулах зэрэг яаралтай арга хэмжээ авч байна.

Эх сурвалж: Politico Europe






 
 
 

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page