top of page

“HIPP” ХҮҮХДИЙН ХООЛНООС ХОРТОЙ БОДИС ИЛЭРЧ, ХУДАЛДААНААС ТАТАЖ БАЙНА

  • 7 days ago
  • 1 min read

Австри улсын “SPAR” сүлжээ дэлгүүрт зарагдаж байсан “HiPP” шилэн савтай хүүхдийн хоолноос хархны хор илэрсэн тул тус бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авч байгаа бөгөөд Чех, Словак улсуудад савалгаанаас мөн төрлийн бодис илэрчээ.



Тодруулбал Австрийн хүнсний хяналтын алба 4-р сарын 19 нд бохирдол илэрснийг батлаж худалдаанаас татах шийдвэр гаргаад байна. Шинжилгээгээр хорт бодис илэрсэн бүтээгдэхүүн нь 5 сартай болон түүнээс дээш насны нярайд зориулсан лууван, төмсний нухаштай 190 граммын шилэн савтай хүүхдийн хоол бөгөөд Австрид SPAR сүлжээ дэлгүүрээр худалдаалагдаж байсан байна. Харин Hipp-ийн зүгээс бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбоогүй. Савласан бүтээгдэхүүнүүд манай HiPP үйлдвэрийн газраас бүрэн хэвийн байдалтай гарсан,” гэж мэдэгдэлдээ дурджээ.

Иймд ойрын хугацаанд “HiPP” шилэн савтай хүүхдийн хоол худалдан авсан тохиолдолд хэрэглэхгүй байхыг иргэд Та бүхэнд анхааруулж байна.

Эх сурвалж: Euronews






 
 
 

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page