top of page

FRIEDRICH MERZ: ГЕРМАНД АМЬДРАХ НЬ ДҮРЭМ ДАГАХТАЙ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ

  • Feb 13
  • 1 min read

Германы Канцлер Фридрих Мерц “Германд амьдрах гэдэг бол дүрэм журам дагахтай салшгүй холбоотой. Хэн хууль, журмыг дагаагүй тэр тодорхой шийтгэл хүлээх ёстой” гэж мэдэгдлээ.

Түүний энэхүү байр суурь нь миграци, цагаачлалын асуудалтай холбоотой. Мерцийн хэлснээр, ажилгүй, байнгын оршин суух зөвшөөрөлгүй, хууль зөрчсөн зарим цагаачид хотын гудамж, төв буудал, метро, цэцэрлэгт хүрээлэн зэрэг олон нийтийн газарт эмх замбараагүй байдал үүсгэж, иргэдэд айдас төрүүлж, цагдаагийн байгууллагад ачаалал нэмэгдүүлж байна гэж шүүмжилсэн байна.

Нийгмийн дэг журмыг зөрчсөн тохиолдолд хууль ёсны хатуу арга хэмжээ, тухайлбал албадан буцаах (Rückführungen), торгууль зэрэг шийтгэл хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ. Харин Германд хөдөлмөр эрхэлж, дүрэм журмыг сахин амьдарч буй цагаачид нь “ажлын зах зээлд зайлшгүй хэрэгтэй” гэдгийг мөн тодотгосон юм.

“Германд амьдрахыг хүсвэл манай дүрмийг дагах ёстой. Дагахгүй бол явах хэрэгтэй” хэмээн байр сууриа дахин илэрхийлжээ.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page