ЯПОН САНСРААС НАРНЫ ЭРЧИМ ХҮЧ ДЭЛХИЙ РҮҮ ДАМЖУУЛАХ ТУРШИЛТ ХИЙНЭ
- Ariuka Ariuk
- Dec 29, 2025
- 1 min read
Япон улс OHISAMA буюу “Нар” нэртэй төслийн хүрээнд сансарт цуглуулсан нарны эрчим хүчийг дэлхий рүү дамжуулах анхны бодит туршилтыг 2026 оны эхээр хийхээр төлөвлөж байна. Энэхүү төсөл нь дэлхийн эрчим хүчний ирээдүйд томоохон өөрчлөлт авчрах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Төслийг Japan Space Systems байгууллага удирдан хэрэгжүүлж байгаа бөгөөд уг туршилтаар жижиг хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд ойролцоогоор 400 км өндөрт хөөргөнө. Хиймэл дагуул нь 2 м² орчим нарны панел ашиглан нарны энергийг цуглуулж, түүнийг микротойлго болгон хувиргаад Японы Сува хотод байрлах газрын хүлээн авагч станц руу дамжуулах юм. Харин газрын хүлээн авагч станц нь 13 антеннаас бүрдэх, 600 м² талбайтай бөгөөд микротойлгоор ирсэн энергийг буцаан цахилгаан эрчим хүч болгон хувиргана. Энэхүү туршилтаар ердөө 1 киловатт цахилгаан гаргах бөгөөд энэ нь нэг телевизор ажиллуулах хэмжээний эрчим хүч дамжуулах ч энэ нь технологийн боломжийг бодитоор батлах чухал алхамд тооцогдож байна.

Энэ төсөл нь “сансрын нарны цахилгаан станц” (Space-Based Solar Power) хэмээх шинэ ойлголтын нэг хэсэг юм. Өөрөөр хэлбэл, нарны энергийг дэлхий дээр биш, харин сансарт цуглуулж, дэлхий рүү дамжуулах санаа юм. Сансарт нар 24 цагийн турш тасралтгүй тусдаг, үүл, бороо, шөнийн нөлөөнд автахгүй тул тогтвортой, найдвартай сэргээгдэх эрчим хүч бий болгох боломжтой гэж үздэг. OHISAMA төслийн талаарх мэдээллийг NHK цаг алдалгүй мэдээллэж байх юм.



Comments